Ховдын Толь — Climatogenic transformation of the alpine landscapes in Mongolian and Russian  Altai Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа

 

Climatogenic transformation of the alpine landscapes in Mongolian and Russian  Altai Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүсч буй болон үүсч болох үр дагаварын тухай олонтоо яригдах болсон авч уур амьсгал болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор байгалийн хэв шинжид гарч буй өөрчлөлт, үр дагаврын талаар судлаж тогтоосон зүйл барагтай байх шиг санагддаг. Тэгвэл Ховд их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаярын удирдсан, ОХУ-ын Шинжлэх ухааны акедемийн Сибирийн салбарын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэн,  Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны экологийн хүрээлэн, Япон улсын Чубу их сургуулийн судлаачдын хамтарсан “Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөчрлөлтийн судалгаа”сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжиж байгаа нь зүй ёсоор сонирхол татав. 

Уг төсөл дээр Японы Чубу их сургууль, Тоон технологи, хэрэглээний шинжлэх ухааны олон улсын төвийн  ( IDEAS) профессор Fukui Hiromichi сансрын зураг, зайнаас тандан судлалын чиглэлээр судалгааны аргазүйн зөвлөгчөөр, ОХУ-ын Томск хотын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дэд профессор П.С. Бородавко судлаачаар, ОХУ-ын Барнаул хотын Усны экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд профессор Н.С Малыгина нар хамтарсан судлаачаар ажиллаж байгаа ажээ.

Төслийг санхүүжүүлэгч байгууллага нь Япон улсын “Дэлхийн өөрчлөлтийн талаарх Ази Номхон далайн сүлжээ” буюу Asia-Pacific network for global change research (APN) байгууллага юм байна.

Төслийн багийнхнаас танилцуулсан “Алтайн нурууны өндөр уулын бүсийн уур амьсгал, газрын хэв шинжийн өөрчлөлт” төслийн хүрээн дэх судалгааны ажлын явцад судлаж илрүүлсэн зарим үр дүнгүүдийн тухай  мэдээллийг толилуулж байна.

Сүүлийн 100 жилийн туршид Алтай нурууны /Их Алтай/ өндөр уулын бүсийн газрын хэв шинж, мөстлөг, орон зайн бүтцэд эрс өөрчлөлт гарсан нь судалгаанаас тодорхой харагдаж байна. Тэрээр Монгол Алтай дахь Цамбагарав болон Сутайн нурууны нийт хайлсан мөстлөгт талбайн хэмжээ Бага мөстөлийн үеэс 37,5 км2 багассан бол сүүлийн 50 жилийн явцад 18,0 орчим км2 аар багасчээ.  Уур амьсгалын өөрчилөлт, дулаарлын улмаас Монгол Алтайн уулын мөсөн голын сав орчим дахь газрын өндрийн бүслүүрийн хил зааг 180-200 метрээр шилжиж, өргөгдсөн байна.

Мөсөн дор байсан газар түүний хайлалтын улмаас чөлөөлөгдөн хөрс үүсвэрийн үйл явц явагдах, тэнд ургамлан нөмрөг хөгжих, мөстөл орчмын нуурууд үүсэх, мөстөл орчмын ландшафт нь мөстөл орчмын нууруудын ландшафтад хувирах үйл явц явагдаж байгаа нь бидний судалгааны үр дүнгээр тогтоогдоод байна.

Сүүлийн зуун жилийн туршид Азийн бүсийн уур амьсгалын шинж чанарт нэлээд өөрчлөлт гарч, дулааралт түрцтэй явагдсан нь ажиглагдаж байна.  Монгол болон өмнөд Сибирийн цаг уурын станцуудын ажиглалтын дүн, мөн Америкийн уур амьсгалын үндэсний төвийн судалгааны дүнгээс үзвэл  1940 оноос 2015 оны хооронд агаарын жилийн дундаж хэм 2.7 хэмээр дулаарчээ.

Агаарын дулааралтын улмаас Алтайн нурууны өндөр уулсын мөстлөг бүхий талбайн хэмжээ даруй 30 хувиар хумигдсан, (багассан, мөстлөгийн ухралт явагдсан) байдалтай болжээ.

2015 оны байдлаар Сутайн нурууны мөсөн талбайн хэмжээ 11,21 км квадратаар багасчээ.

Сибир, Тяншань болон Хойд Монголын уулан дахь цэвдэгт бүсийн хөрсний температур сүүлийн жилүүдэд  түрцтэй өөрчилөгдөж байна.

Монгол Алтайн уулан дахь цэвдэгт бүсэд дулааралт явагдаж, дулааны хөндийлж үүсэх, /нуур,  гол, мөрний савд хуримтлагдсан агаарын урсгал дахь дулааны хэм үлэмж нэмэгдэх/ болов. Хөх голын хөндийн  цэвдэгт бүсэд 1966 оноос ийм үйл явц эрчимтэй явагдсанаас 2016 он гэхэд  нуурын талбайн хэмжээ 35 хувиар багассан байна.

Чуйн мөрний сав газар дахь нууруудын талбайн хэмжээ сүүлийн 30 жилийн туршид 42 хувиар багасаж, ширгэжэ

Зуны улиралд агаарын хэм хэт дулаан болсноос нуурын орчим дахь мөнх цэвдэг гэсэж, нуурын тогоо хумигдсан, мөнхүү мөнх цэвдэг бүхий газарт дулааралт түрцтэй явагдсанаас урьд нь үлэмж нягтарч, хатуурсан байсан мөстлөгт хэсэг гэсэж, газрын хөрс тэлэгдэн, өргөгдөж, дээш овойж гарч ирснээс хөрсөн дэх  сэвсгэр гадарга бүхий овгор, товгор, нугалаа, хуниаснууд үүссэн нь олон

1966 онтой харьцуулахад өдгөө Хөх голын хөндий дэх нуурын талбайн хэмжээ 35 хувь, мөн Эхэн нуурын талбайн хэмжээ 27 хувиар багасчээ.

Маашей нуурын эрэг хэсгийн байгалийн далан, хаалт нурснаас 2011-2012 оны хооронд экологийн сүйрэл бий болсон байна.

Төслийн хүрээнд бид бүс нутгийн газар зүйн мэдээллийн системд нэвтэрч, тухайн газрын уур амьсгалын болон ландшафтын өөрчлөлтийг тоон өгөгдлөөр бүртгэх боломжтой болоод байгаа юм байна. Төслийг хүрээнд дараа жилээс судалгааны ажлыг улам гүнзгийрүүлэн хийх болно хэмээн төслийн багийнхан ярьж байна.

 

Д. Отгонбаяр: Дулааралт, хуурайшилтын үр дагавар хүн амын амьдралын чанарт нөлөөлж эхэлж байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүсч буй болон үүсч болох үр дагаварын тухай олонтоо яригдах болсон авч уур амьсгал болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор байгалийн хэв шинжид гарч буй өөрчлөлт, үр дагаврын талаар судлаж тогтоосон зүйл барагтай байх шиг санагддаг. Тэгвэл Ховд их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаярын удирдсан, ОХУ-ын Шинжлэх ухааны акедемийн Сибирийн салбарын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэн,  Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны экологийн хүрээлэн, Япон улсын Чубу их сургуулийн судлаачдын хамтарсан “Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөчрлөлтийн судалгаа”сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжиж байгаа нь зүй ёсоор сонирхол татав. Энэ удаад уг төслийг удирдан ажиллаж буй Ховд их сургуулийн Байгал шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаяртай ярилцсаныг толилуулж байна. 

— Төслийн тухай танилцуулна уу?

— Уг төсөл нь Япон улсын “Дэлхийн өөрчлөлтийн талаарх Ази Номхон далайн сүлжээ” байгууллагаас санхүүжиж байгаа, Япон, Монгол улс, ОХУ-ын Их сургууль, судалгааны хүрээлэнгүүд оролцсон Олон улсын хамтарсан төсөл юм.

Ховд Их сургуульд анх удаа ийм томоохон олон улсын төсөл хэрэгжиж байна. Хамтрагч байгууллага, судлаачид маань дэлхийн болон бүс нутгийн нэр хүндтэй, томоохон их дээд сургууль, хүрээлэнгүүдийн тэргүүлэх судлаачид байгаа. Олон улсад  нэр хүндтэй, рейтинг өндөртэй ийм судлаачидтай хамтран, тэднийг удирдан ажиллана гэдэг миний хувьд нэг талаас бахархмаар нөгөө талаас асар өндөр хариуцлагатай ажил болж байна.

— Энэ төсөл дээр гадаадын ямар судлаачид, эрдэмтэд тантай хамтарч ажиллаж байна вэ?

— Японы Чубу их сургууль, Тоон технологи, хэрэглээний шинжлэх ухааны олон улсын төвийн  ( IDEAS) профессор Fukui Hiromichi сансрын зураг, зайнаас тандан судлалын чиглэлээр судалгааны аргазүйн зөвлөгчөөр, ОХУ-ын Томск хотын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан дэд профессор П.С. Бородавко судлаачаар, ОХУ-ын Барнаул хотын Усны экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд профессор Н.С Малыгина нар хамтарсан судлаачаар ажиллаж байна.

Төслийг санхүүжүүлэгч байгууллага нь Япон улсын “Дэлхийн өөрчлөлтийн талаарх Ази Номхон далайн сүлжээ” буюу Asia-Pacific network for global change research (APN) байгууллага

— Төслийн гол зорилго юу вэ?

—  Гол зорилго гэвэл юуны өмнө  хил дамнасан Алтайн бүс нутгийн өндөр уулын ландшафт нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хэрхэн хувирч өөрчлөгдөж байгааг түүнчлэн мөстөл, цэвдэгийн шинж төлвийг геоморфологийн үйл явцуудтай уялдуулан хээрийн болон зайнаас тандан судлах аргаар судалж, хөрс, угамал, амьтны аймаг, тэдгээрийн байршил, нутагшилд нөлөөлж буй нөлөөллийг тогтоох явдал.

Цаашилбал уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн өндөр уулсын системд нөлөөлж,  улмаар зарим бүс нутагт хүн ам, эдийн засаг, аж ахуйд  (ундны усны хангамж, усан цахилгаан станц, эрчим хүч үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн) аюул заналхийлж болох хэмжээнд хүрсэн нь хэд хэдэн орны хил хязгаарыг дамжин орших (БНХАУ, Казахстан, Монгол, ОХУ) Алтайн уулт тогтолцооны уур амьсгалын өөрчлөлт, бусад байгалийн тогтолцоондоо хэрхэн нөлөөлж байгааг, мөн уур амьсгалын өөрчлөлт өндөр уулын байгалийн иж бүрдлүүдийн өөрчлөлт хоорондын хамаарлыг судлах зорилгыг бас агуулж байгаа.

Уулын мөстөл бол уур амьсгалын өөрчлөлтийн гол индикатор. Монгол орны хувьд орчин үеийн мөстөл зөвхөн Монгол Алтайн нуруунд байдаг. Хангайн нурууны Отгонтэнгэр, Хөвсгөлийн уулсад Мөнхсарьдаг ууланд багахан хэмжээгээр тархсан. Иймээс газарзүйн байршлын хувьд бидэнд ойр объект юм.

— Таны өөрийн судалгааны чиглэл уур, амьсгал, мөстөл судлалын асуудалд чиглэгддэг гэж ойлгож байна?

— Тиймээ. Миний хувьд ОХУ-д Мөстөл судлалын чиглэлээр Докторын зэрэг хамгаалсан. Энэ сэдэв бол Ховд Их сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байгааг харгалзан, бид энэхүү судалгааны саналыг дэвшүүлж, улмаар хэрэгжүүлэх эрхтэй болсон хэрэг.

— Ер нь байгалийн шинжлэлийн судлаачдын хувьд уур амьсгал, байгалийн шинж чанарын өөрчилөлт нь дэлхий нийтийн анхаарлын төвд буй гол сэдэв болж байх шиг санагддаг. 

— Дэлхий нийтээр дулаарал, хуурайшилтын шинэ эрин эхэлсэнийг Оросын болон барууны сайтууд бичиж байна. Стратиграфийн олон улсын комисс одоогоос 4200 жилээс өнөөдрийг хүртэл үргэжилж байгаа геологийн цаг үеийг албан ёссоор «мегхалайн зуун» хэмээн нэрлэж Геохрнологийн буюу Геологийн он тоололд нэмлээ.  https://indicator.ru/ Иймээс байгалийн шинжлэх ухааны аливаа судалгаа, уур амьсгалын дулаарал, хуурайшилтын өнөө үед дасан зохицох, сааруулах мэдээллээр орон нутаг, бүс нутаг, улс орны хэмжээнд бодлогын түвшинд хэрхэн хангах, хүргэх, судалгааны практик ач холбогдол юу болохыг урьдчилан төлөвлөж судалгаа хийж байх шаардлагатайг харуулж байна.

— Төслийн явц болон үр дүнгийн талаар мэдээллээ хуваалцаач?  

— Төслийн хүрээн дэх судалгааны ажлын явцын үр дүнгээс товч дүгнэж үзвэл сүүлийн 40-60 жилд Баруун бүс нутгийн агаарын хэм 2.2-3.07 градусаар нэмэгдэж, Мөстлийн эзлэх талбай сүүлийн 50 жилд 30-35 хувиар буурах, мөстөл болон цэвдэг хайлах, термокарстын буюу дулааны хөндийлжийн үйл явц нэмэгдэх, цэвдэгт бусийн нуурууд ширгэх (Монгол Алтайн Эхэн нуурын орчим, Хөх голын сав газарт сүүлийн 50 жилд нууруудын талбай 35 хувь, Орос Алтайн Чуйя голын ай савын нуурууд сүүлийн 30 жилд 42 хувиар багассан) томоохон нуурууд, олон тооны жижиг нууруудад хуваагдах, улмаар ширгэх үйл явцууд ажиглагдаж байна.

Хуурайшилтын эринд бид амьарч байна. Мөстөл их хэмжээгээр хайлж, ууршилт ба цэвдгийн хайлалт эрчимжсэний улмаас олон тооны нуурууд, голууд ширгэх үйл явцаар цэнгэг усны нөөц хомсдох байгалийн үйл явц явагдаж байгаа. Энэ нь хүний болон аж ахуйн үйл ажиллагааны улмаас бохирдож, усны нөөц хомсдоход ихээр нөлөөж байгаа.

Ярилцсан Г.Төрмөнх

 

П.С.Бородавко: Өндөр уулын бүсийн уур амьсгал, ландшафтын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүсч буй болон үүсч болох үр дагаварын тухай олонтоо яригдах болсон авч уур амьсгал болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор байгалийн хэв шинжид гарч буй өөрчлөлт, үр дагаврын талаар судлаж тогтоосон зүйл барагтай байх шиг санагддаг. Тэгвэл Ховд их сургуулийн Байгаль шинжлэл, технологийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Отгонбаярын удирдсан, ОХУ-ын Шинжлэх ухааны акедемийн Сибирийн салбарын Уур амьсгал-Экосистемийн мониторингийн хүрээлэн,  Мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Усны экологийн хүрээлэн, Япон улсын Чубу их сургуулийн судлаачдын хамтарсан “Монгол ба Орос Алтайн өндөр уулын ландшафт-Уур амьсгалын өөчрлөлтийн судалгаа”сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжиж байгаа нь зүй ёсоор сонирхол татав. Энэ төсөл дээр ажиллаж буй судлаач ОХУ-ын Сибирийн салбарын Уур амьсгал -Экосистемийн мониторингийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор П.С. Бородавко тэргүүтэй судлаачид төслийн ажлынхаа дашрамд Увс, Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирээд байхад нь уулзаж, судалгааны ажлынх нь талаар товч төдий яриа өрнүүлсэн юм.

Судлаач, доктор, дэд профессор П.С.Бородавкотой хийсэн товч ярилцлагыг толилуулж байна.

— Энэ удаад Манай Монгол оронд Ховд аймагт хүрэлцэн ирэх болсон хэрэг зоригсудалгааны ажлын тань учир зорилгын талаар сонирхъе?

— Бидний судалгааны ажил бол Алтайн өндөр уулын бүс дэх уур амьсгал, экологийн орчин хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжиж, тогтооход чиглэгдэж байгаа юм. Үүний тулд бид урьд нь Алтайн уулсаар маш олон төвөгтэй зам маршрутыг туулж, ихэнхдээ явганаар явж, ажиглалт, хэмжилт, судалгаа хийдэг байлаа. Харин одоо бол агаараас сансрын зураг мэдээллийг тохиромжтой газарт ашиглаж, газар орны байр байдлын зураглалыг өндөр түвшинд буулгаж тэмдэглэх боломжтой  болсон нь бидний ажлыг их хөнгөвчилж байна. Харин дараа нь тэрхүү сансрын зургийн мэдээллийг тусгай аргазүйгээр боловсруулан, мөстлөгийн болон уур амьсгалын үзүүлэлтүүд түүний өөрчлөлт, төлөв байдал зэргийг хэмжиж, бодитоор тогтоох ажлыг шинжлэх ухааны аргачилал, өөрсдийн туршлагад тулгуурлан хийдэг юм.

— Танай баг одоо  хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд Монгол Алтайн бүс нутагт судалгаа хийж байгаа гэж ойлголооТэхээр Монгол Алтайн онцлог нь юу байнасудалгааны явцад ямар шинэлэг мэдээллүүдийг олж авч байна?

— Монгол Алтайн уулс, түүний мөстлөгийн хувьд хувьд маш онцлогтой. Оросын нутаг дэвсгэрт буй Алтайн уулархаг нутгаас ялгаатай нөхцлүүд тохиолддог. Яагаад гэвэл Монгол Алтай нь Алтайн нурууны өмнөд үзүүр буюу төгсгөлийн хэсэгт хамаарах хийгээд уулсын бүсээс говь, талын бүсэд шилжих шилжилтийн шинж төлвийг агуулсан гэж болно. Тэрээр өвөлдөө агаарын хэм нэлээд хүйтэн учраас их өргөн талбай бүхий мөс тогтдог, өөрөөр хэлбэл мөсөн бүрхүүл нь өвөлдөө үлэмж тэлдэг. Энэ мэт онцлог нөхцлөөс шалтгаалан манай төслийн баг учирч болох саадыг давах боломжтой байхын тулд хэдий цөөн хүнтэй ч хоёр машинтайгаар хээрийн судалгааныхаа маршртутыг туулахаар зохион байгуулсан. Бид Цамбагарав, Сутай ууланд голчлон судалгаа хийсэн. Эдгээр уулуудын аль, алинд нь  төстэй, бас ялгаатай нөхцөлүүд ажиглагдсан. Тухайлахад Цамбагаравт мөнх цас болон мөстлөгөөс эх үүтгэл бүхий найман нуур тогтсон байдаг бол Сутайд ямар ч нуур байхгүй. Энэ нь тэр орчмын мөстлийн хэв шинжүүдтэй холбоотой. Сутайд хийсэн судалгааны үр дүнд бидэнд онцгой ач холбогдолтой байсан. Сутай ууланд нуур үүсэхгүй байгаа зэрэг өөрийн гэсэн онцлог шинж байдал нь тэр орчмын уур амьсгалтай, мөстөлийн хэв шинж, онцлогтой  холбоотой гэж үзэж байгаа. Тэгэхээр төслийн хүрээнд бид Сутайд дулааралтаас болж, мөсний хайлалт ихэсвэл ус хуримтлагдах боломжтой газрыг цохлон авч, ажиглах арга замыг олсон. Монгол Алтайн бүсийн мөсөн талбайн хайлалтын хэм сүүлийн жилүүдэд дунджаар 14-15 хувиар нэмэгдсэн ба үүнээс улбаалаад гадаргын усны түвшин тодорхой хэмжээгээр ихсэх болсон нь харагдаж байгаа.

— Мөсний хайлалт эрчимжиж байгаа нь уур амьсгалын дулааралттай холбоотой юу?

— Тиймээ, мэдээж агаарын хэм өөрчлөгдөж дулааралт тасралтгүй явагдаж байгаагаас үүдэлтэй.

Мөстөл хайлж ухарснаар морены хурдас үүсэх, түүнд хаагдаж тогтсон нуурууд үүсэх үйл явц Алтайн уулсааар ажиглагдаж байна. Тухайлбал сүүлийн Цамбагарав орчимд сүүлийн 50 жилд 8 нуур шинээр үүссэнийг бид зайнаас тандан судлах аргаар тогтоож, зурагласан.

— Мөстлөгийн шинж байдалд гарч буй өөрчлөлтөөс гадна юуг анхаарч судалж байгаа вэ?

— Эдгээр хүчин зүйлтэй холбоотойгоор усны химийн найрлага урьд урьдынхаас их өөр болж ирж байна. Бид уулан дахь мөстлөгийн хэсэг болон голын уснаас дээж авч, усны химийн найрлагыг тодорхойлж үзсэн. Хэрвээ бид өндөр уулын мөстлөгийн хэсэгт удаан хугацаагаар ажиглалт, хэмжилт хийх боломжтой, тэнд судалгаа хийхэд тохирсон хуурай хэсэг, тавцан,  зогсоол байсансан бол усны найрлагын талаар илүү даамай ажиглалт хийж болохсон. Монголын нөхцөлд энэ их чухал, Яагаад гэвэл Монгол орны урсгал усны ихэнх хэсгийг өндөр уулнаас эх авсан буюу тэндээс улбаатайгаар тогтсон гол, нуурууд эзэлдэг.

Бидний бас нэг онцлон ажигласан зүйл гэвэл уулын бүсийн уур амьсгалын  өөрчлөлтийн ерөнхий байдал, түүний эх сурвалжийг нарийвчлан судлах хэрэгтэй байгаа юм. Энэ үүднээс бид дараа жил  өндөр уулын бүсийн экологи, уур амьсгалын судалгаагаа үргэлжлүүлэн явуулахаар  болж байгаа.

— Энэ нь судалгааны явцаас ургаж гарсан шийдэл байсан ууЭсвэл ерөөсөө хөтөлбөр нь тийм байсан уу?

— Судалгааны явцаас зарим шийдлийг олж харсан гэж болно. Тэгээд илүү гүнзгийрүүлсэн түвшинд судлахаар удирдамж, хөтөлбөрөө шинэчлэж байна. Хэрвээ бид өндөр ууланд харьцангуй өндөр хэсэгт, илүү удаан хугацаагаар ажиглалт хийх боломжоор хангагдвал, судлаж буй судлагдахууныхаа үзүүлэлтүүдийг улам бодитоогоор нарийвчлан тогтоож чадна. Мэдээжийн хэрэг энэ маань дараагийн шатны судалгаанд болоод, уг судалгаанд суурилсан практик шийдэл гаргахад ач тустай.

— Тэгэхээр гүнзгийрүүлсэн судалгааны бэлтгэл хэр хангагдаж байна?

— Зарим шаардлагтай төхөөрөмж хэрэгслээ шинээр авч, техникийн нөхцлүүдээ шийдсэн. Дараа жил ажилахад бэлэн болж байна гэсэн үг. Энэ судалгаа маань ихээхэн сонирхолтой, үр өгөөжтэй байх болно  гэдэгт итгэлтэй байна. Бидэнтэй хамтран ажиллаж байгаа Монголын судлаачид Ховд их сургуулийн багт талархаж байгаагаа бас илэрхийлмээр байна. Хамтарч ажиллахад тааламжтай чадварлаг хүмүүс гэдгийг зориуд хэлэхийг хүсэж байна.

— Ярилцсанд баярлалааТа нөхдийн цаашдын судалгааны ажилд амжилт хүсье      

Ярилцсан Г.Төрмөнх  

http://www.mongolgarag.mn/info/101

http://www.mongolgarag.mn/info/102

http://www.mongolgarag.mn/info/103