khovdnews.mn — ХОВД ИХ СУРГУУЛЬ “CLIMATOGENIC TRANSFORMATION OF THE ALPINE LANDSCAPES IN MONGOLIAN AND RUSSIAN ALTAI” СЭДЭВТ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“Climatogenic transformation of the alpine landscapes in Mongolian and Russian Altai” сэдэвт төслийг 2017-2019 онд Ховд их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид Японы APN байгууллагын 82000 ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг ХИС-ийн БШТС-ийн захирал доктор, дэд профессор Д. Отгонбаяр удирдан хэрэгжүүлэх юм.
Төслийн хүрээнд явагдах Монгол Алтайн районы мөстөл, уур амьсгал, гадаргын ус, ландшафтын өөрчлөлтийн талаарх судалгааны шинэ баримт мэдээллийг хуваалцах хэлэлцүүлэг, Workshop-ыг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ХИС-ийн эрдэмтэн багш нар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, оюутнууд оролцож, мэдээлэл авсан юм.
Олон улсын хэмжээнд хэрэгжиж буй уг төслийг Ховд их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын 2 хүрээлэн Томскийн “Уур амьсгал экосистемийн мониторингийн хүрээлэн”, Барнаулын “Усны-Экологийн хүрээлэн” (ИМКЭС СОРАН, ИВЭП СОРАН), Японы Chubu их сургууль, (Chubu Institute for Advanced Studies, Chubu University, International Digital Earth Applied Science  Research Center) хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн судалгааны ажил 2017 оны 7-р сараас эхлэн Орос ба Монгол Алтайн өндөр уулын районд хамтарсан экспедицийг зохион байгуулжээ.
Төслөөс Ховд их сургуулийн байгалийн шинжлэлийн чиглэлээр суралцдаг оюутан, магистрант, залуу судлаачид, багш нарыг ОХУ-д чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах олон давуу талтай юм.
URL: